Зүүн бүсийн “Эцэг, эхийн зөвлөл”-ийн гишүүн алба хаагчид сургалтад хамрагдаж байна

A- A A+

 

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулж байгаа  "Хүүхэд хамгааллын бодлого, гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт" сэдэвт бүсчилсэн сургалт Зүүн бүсийн төв-Дорнод аймагт эхэллээ.

Энэ сарын 24-25-ны өдрүүдэд болох тус сургалтад Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын “Эцэг, эхийн зөвлөл”-ийн гишүүн алба хаагчид хамрагдаж байна.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцож, хэлсэн үгэндээ “Алба хаагчдынхаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын байгууллагын “Хүүхэд хамгааллын бодлого”-ын  хүрээнд  газар, нэгж бүрт “Эцэг, эхийн зөвлөл”-ийг байгуулсан. Тиймээс та бүхэн сургалтад идэвх санаачилгатай оролцож, ажилтан, алба хаагчдынхаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг манлайлахад идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

Сургалтаар “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын зочин багш нар мэдээлэл өгч,  Онцгой байдлын байгууллагын “Хүүхэд хамгааллын бодлого”-ын хүрээнд эцэг эхийн зөвлөлийн ажиллах журам,  цаашдын зорилтын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Мөн гамшиг, онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар багаар ажиллаж, харилцан туршлага солилцоно.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

NEMA Podcast-19

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Нислэгийн албаны дарга, ахмад Б.Түвшинбаяртай ажил, мэргэжлийн онцлогийн талаар ярилцлаа.

Төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд материалаа ирүүлэхийг урьж байна

Төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Монгол, Франц Улсын гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа нь 2010 оноос эхлэлтэй. Энэ хугацаанд Монгол Улсад Агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг болон гал түймэр унтраах автомашин нийлүүлэх төслүүд амжилттай хэрэгжиж байна.