Монгол цэргийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан “Ургац-2024” үзэсгэлэнд Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хошууч А.Санжаа оролцож, хүнсний ногоо болон модны үржүүлгийг танилцууллаа.
Бэлтгэл хошууч А.Санжаа нь НОБГ, түүний харьяа нэгжүүдэд салааны захирагч, байцаагч, ангийн захирагчаар тус тус ажиллаж байгаад 2012 онд цэргийн тэтгэвэрт гарч, эхнэр Б.Нансалмаагийн хамтаар хүнсний ногоо болон модны үржүүлгийн ажлыг хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум Мод” “Эрүүл Монгол хүн” “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг бэлтгэл хошууч А.Санжаа, эхнэр Б.Нансалмаа нар дэмжиж, өрхийн хүнсний хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ эрүүл эко ногоон орчинг бүрдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Сэлбийн гол орчмын талбайн бохирдлыг бүрэн цэвэрлэж, хүлэмжийн аж ахуй эрхэлж, хүнсний ногоо болон мод тариалсны үр дүнд ногоон төгөл бий болгожээ.

Тэрээр хүнсний ногоо болон 20 гаруй төрлийн мод, бутлаг ургамлыг тариалж модны үрсэлгээ, суулгац, хүнсний ногоогоо зах зээлд нийлүүлж өрхийн орлогоо нэмэгдүүлэн ажиллаж энэ намар ургац арвин алтан намраа угтаж байна.

2024/09/18
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/09/18
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо