"Эмэгтэй шилдэг ахлагч"-аар ахлагч Б.Баярсайхан тодорлоо

A- A A+

   Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан “Шилдэг залуу офицер, ахлагч шалгаруулах тэмцээн”-ий “Эмэгтэй шилдэг” ахлагчаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Б.Баярсайхан тэргүүлж, 5.0000.000 төгрөгийн эзэн боллоо. 

  Мөн Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч А.Мягмардаш цэргийн хэргийн мэдлэг, бие бялдрын шалгуур үзүүлэлтээр аваргалж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна. 

“Асуудлаас шийдэлд” уралдааны хүрээнд тус аймгийн төрийн цэргийн болон болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд болсон тус тэмцээн өнгөрсөн гуравдугаар сараас есдүгээр сарын 16-ныг хүртэл гурван үе шатттайгаар өрнөлөө.

Тэмцээний нэг, хоёрдугаар шатанд 8 байгууллагын 200 гаруй алба хаагч гэрийн даалгавар гүйцэтгэсэн бол сүүлийн шатанд шалгарсан 40 алба хаагч хууль эрх зүйн мэдлэг, хэрэглээний программын мэдлэг, сэтгэл зүйн тест,  цэргийн хэргийн мэдлэг, бие бялдрын шалгуур үзүүлэлт, буудлага гэсэн төрлүүдэд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.

             

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгааллаа

Нийт дуудлагын 66 нь обьектын гал түймэр, 20 нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, хоёр нь үер, дөрөв нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 27 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

Дээрх тусгай зориулалтын автомашинуудыг Орхон, Хөвсгөл, Завхан, Увс, Дорнод, Дорноговь аймгуудын Онцгой байдлын газруудад хуваарилсан бөгөөд өнөөдрөөс эхлэн ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчид мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

ОБЕГ-аас “Алс энержи” ХХК-тай хамтран БНХАУ-ын Наньжин, Вэнлин хотноо зохион байгуулсан амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдыг мэргэшүүлэх сургалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад П.Чинзоригоор ахлуулсан 5 алба хаагч хамрагдлаа.