Онцгой байдлын байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулж байгаа "Хүүхэд хамгааллын бодлого, гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт" сэдэвт бүсчилсэн сургалт Хойд бүсийн төв-Орхон аймагт эхэллээ.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт, Хүүхэд гэр бүл, хөгжил хамгааллын газрын дарга А.Наранболд нар оролцсон юм.
Бригадын генерал Б.Ууганбаяр хэлсэн үгэндээ “Аливаа аюул гамшгаас ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалахад цаг минуттай уралдан ажилладаг алба хаагчдынхаа ар гэр, үр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэхээр онцгой байдлын байгууллага “Хүүхэд хамгааллын бодлого”-ын баримт бичигтэй болсон. Үр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангуулахад эцэг эхийн зөвлөл санаачилгатай ажиллах хэрэгтэй. Завхан аймгийн Онцгой байдлын газар хүүхэд харах өрөө тохижуулсан бол Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар алба хаагчдынхаа хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалах гэнэтийн ослын даатгалд хамруулах ажлыг зохион байгуулсан байна. Цаашид газар нэгж бүр энэ жишгээр хүүхэд харах өрөөг тохижуулж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Хоёр өдрийн турш үргэлжлэх тус сургалтад Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын “Эцэг эхнийн зөвлөл”-ийн гишүүн 28 алба хаагч хамрагдаж байна.

Сургалт хүүхэд хамгааллын бодлого, гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд явагдах бөгөөд “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын зочин багш нар мэдээлэл өгч байна.
Мөн Онцгой байдлын байгууллагын “Хүүхэд хамгааллын бодлого”-ын хүрээнд эцэг эхийн зөвлөлийн ажиллах журам цаашдын зорилтын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, гамшиг онцгой байдлын үеийн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний мэдлэгээр алба хаагчдыг чадавхжуулах юм.

2024/09/17
Шинэ мэдээНийт дуудлагын 66 нь обьектын гал түймэр, 20 нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, хоёр нь үер, дөрөв нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 27 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/09/17
Шинэ мэдээДээрх тусгай зориулалтын автомашинуудыг Орхон, Хөвсгөл, Завхан, Увс, Дорнод, Дорноговь аймгуудын Онцгой байдлын газруудад хуваарилсан бөгөөд өнөөдрөөс эхлэн ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах ариун үйлсэд үүрэг гүйцэтгэж эхэллээ.
2024/09/17
Шинэ мэдээОБЕГ-аас “Алс энержи” ХХК-тай хамтран БНХАУ-ын Наньжин, Вэнлин хотноо зохион байгуулсан амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдыг мэргэшүүлэх сургалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад П.Чинзоригоор ахлуулсан 5 алба хаагч хамрагдлаа.