Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын хэд, хэдэн хотуудад “Борис” нэртэй нам даралтын агаарын урсгал Австриас Румын руу чиглэн 500мм хур тунадас орсноор Чех, Польш зэрэг улс орнуудад сүүлийн 30 жил ороогүй аадар бороо орж, үер буужээ.
Үерийн улмаас Польш улсын баруун бүсэд орших Клодзко мужид найман хүн амь насаа алдаж, 1600 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бол Чех улсад 10.000 иргэнийг нүүлгэн шилжүүлж байна.
Түүнчлэн Польш улсын түүхэн хотод их хэмжээний үерийн улмаас гүүр нурж, Унгар улсын Будапешт хотын Дунай мөрний усны түвшин энэ долоо хоногийн сүүлээр 8.5 метр (27.9 фут) давах төлөвтэй байгаа нь 2013 онд бүртгэгдэж байсан 8.91 метр (29.2 фут)-ээс давахаар байгаа тул бэлтгэл, бэлэн байдлаа чангатгаж эхэлсэн байна.
Эх сурвалж:https://www.reuters.com/
Орчуулсан:Б.Гэрэлзаяа
2024/09/16
Шинэ мэдээГамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс 2026 онд нийт 10 эрдэм, шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэж, холбогдох санал, зөвлөмжийг гаргасан байна.
2024/09/16
Шинэ мэдээСэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна.
2024/09/16
Шинэ мэдээТус системийг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллийн системүүдтэй уялдуулсан гэдгээрээ онцлог. Мөн бодит цагийн мэдээлэлд үндэслэн зудын аюул, өртөх байдал, эмзэг байдал, чадавх тус бүрийг аймаг, сумын түвшинд орон зайн дүн шинжилгээний хийсэн үр дүнг ашиглан зудын гамшгийн эрсдэлийг тооцоолон гаргадаг юм.