ОХУ-ын Онцгой байдлын яам, Онцгой байдлын ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд гуравдахь жилдээ шумбагчдыг бэлтгэх, шүхэргүй десантаар буух хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа.

Хөвсгөл нуурыг түшиглэн зохион байгуулсан тус сургалтад ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отряд, ОБЕГ, түүний харьяа анги салбар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 60 гаруй усчин аврагч хамрагдсан юм.

Энэ удаагийн мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн гүнзгий шатны сургалтыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутаг дэвсгэрт, дунд шатны сургалтыг Ханх, Цагааннуур сумын “Доод Цагаан нуур”-ын эрэг орчимд гурван үе шаттайгаар зохион байгууллаа.

2024/09/14
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/09/14
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо