Олон улсын үзэсгэлэнд оролцож, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яамнаас зохион байгуулсан “Олон улсын К-Аюулгүй байдал-2024” үзэсгэлэнд оролцлоо.

Энэ сарын 10-12-ны өдрүүдэд  Бусан хотын Бэкско цогцолборт болсон тус үзэсгэлэнд улс орнуудын нийт 300 гаруй аж ахуй нэгж байгууллага, компани, үйлдвэрлэгч, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцсон юм.

Оролцогчид гамшгаас хамгаалах, гал унтраах, аж үйлдвэрлэл, олон нийт, төрийн үйлчилгээ, усан, төмөр, авто замын аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн зориулалтын сүүлийн үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг танилцууллаа.

Мөн аюулгүй, үйлдвэрлэлийн олон улсын хуралдаан, худалдааны уулзалтууд, аюулгүй байдлын сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа болон “Дэлхийн гамшиг, аюулгүй байдлын бизнес форум”-ыг тус тус зохион байгууллаа.

Хошууч генерал Г.Ариунбуян тус улсын Гёнги мужийн Галын албаны академийн сургалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ким Хүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм.

Мөн тус улсын Цахим харилцаа холбооны судалгааны хүрээлэнгийн дэд захирал Ким Сын Хуантай уулзаж, “Монгол Улсад Мэдээлэл, харилцаа холбооны технологийн чадавхжуулсан ухаалаг онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийг байгуулах” төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцож,  Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Түүнчлэн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцах айлчлал хийлээ. Тус төв нь 2004 онд байгуулагдсан бөгөөд газар хөдлөлтийн чиглэлийн судалгаа, туршилт хийх, шинэ техник технологийг хөгжүүлэх, залуу судлаачдыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

NEMA Podcast-19

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Нислэгийн албаны дарга, ахмад Б.Түвшинбаяртай ажил, мэргэжлийн онцлогийн талаар ярилцлаа.

Төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд материалаа ирүүлэхийг урьж байна

Төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Монгол, Франц Улсын гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа нь 2010 оноос эхлэлтэй. Энэ хугацаанд Монгол Улсад Агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг болон гал түймэр унтраах автомашин нийлүүлэх төслүүд амжилттай хэрэгжиж байна.