Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын сэтгэлзүйчдийн нэгдсэн зөвлөгөөнд оролцож байна

A- A A+

Дотоод хэргийн их сургуулиас зохион байгуулж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын сэтгэл зүйчдийн нэгдсэн сургалт, зөвлөгөөн хоёрдахь өдрөө үргэлжилж байна. 
 

Зөвлөгөөнд 250 орчим сэтгэлзүйч хамрагдаж, 
салбарын  сэтгэл зүйчдийн үйл ажиллагаа, ажлын онцлог, тулгамдаж байгаа асуудлыг хөндөн хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж байгаа юм.

Энэ үеэр ХЗДХЯ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж байгаа "Монгол Улсын хууль сахиулах ажиллагаан дахь хүний эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь" төслийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн ажлын хэсгээс бэлтгэн боловсруулсан “Хууль сахиулах байгууллагын сэтгэл зүйчдэд зориулсан гарын авлага”-ыг танилцуулж, албан хэрэгцээнд зориулан сэтгэл зүйчдэд гардуулан өглөө.

Зөвлөгөөний нээлтийн ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оролцож хэлсэн үгэндээ “Монгол Улсад эрэлттэй байгаа мэргэжлийн жагсаалтад орсон сэтгэл зүйчдийг төрийн тусгай албанд анхлан томилж ажиллуулж эхэлсэн хугацаа богино хэдий ч хууль сахиулах салбарын сэтгэл зүйчдийн зүгээс олон төрлийн судалгаа шинжилгээний ажил, арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Үүний нэг илрэл нь энэхүү төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллагын 250 гаруй сэтгэл зүйчдийг хамруулсан сэтгэл зүйчдийн нэгдсэн зөвлөгөөн юм.  Энэхүү зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжийг та бүхэн ажил, үйлчилгээндээ хэрэгжүүлэн, улс орны аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах, хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг иргэнийг бэлтгэх үйлсэд бодитой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна” гэлээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

NEMA Podcast-19

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Нислэгийн албаны дарга, ахмад Б.Түвшинбаяртай ажил, мэргэжлийн онцлогийн талаар ярилцлаа.

Төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд материалаа ирүүлэхийг урьж байна

Төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Монгол, Франц Улсын гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа нь 2010 оноос эхлэлтэй. Энэ хугацаанд Монгол Улсад Агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг болон гал түймэр унтраах автомашин нийлүүлэх төслүүд амжилттай хэрэгжиж байна.