"Хүүхэд хамгааллын бодлого, гамшгаас хамгаалах бэлэн, төлөвлөлт" сэдэвт сургалт өндөрлөлөө

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сантай хамтран "Хүүхэд хамгааллын бодлого"-ыг сурталчлан таниулах хүрээнд бүсчилсэн сургалт Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Алба хаагчдынхаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг  хангах чиглэлээр газар, нэгж бүрдээ эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан хүүхэд харах өрөө, байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулан ажиллахаар зорьж байна. Үүний тулд эцэг эхийн зөвлөлийн ажиллах журам, хөтөлбөрийг хэлэлцэн олон талт хэлэлцүүлгийг өрнүүлэв. Мөн гамшгаас хамгаалах бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар тактик төлөвлөгөө боловсруулан багаар ажиллах сургуулилтыг зохион байгуулж өөр хоорондоо харилцан туршлага солилцов. 

Сургалтад оролцсон өмнөд бүсийн таван аймгийн алба хаагчдад Онцгой байдлын eрөнхий газрын дэд дарга,бригадын гeнeрал Б.Ууганбаяр гэрчилгээ гардуулан сургалтаас олж авсан мэдлэгээ өөрийн ажиллаж буй газар, хэлтэстээ хэрэгжүүлэн бусдадаа түгээн дэлгэрүүлж ажиллахыг онцлон хэллээ. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо