Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нар оролцож, чуулганд оролцогчдод амжилт хүслээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Ахлагч нар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үндсэн хүч болж, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөөх үүргээ нэр төртэй биелүүлж байна. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн тусгай албаны нэр хүндийг өндөрт өргөн, ахлагчийн манлайллыг ямагт дээдлэх, мэргэшсэн, төрийн чадварлаг тусгай албыг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж захиж, тулгамдсан, шийдлээ хүлээж байгаа асуудал цөөнгүй байгааг хэлж, сайд, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө"
Чуулга, уулзалтад 20 мянга гаруй ахлагчийн төлөөлөл болсон 1000 гаруй ахлагч биечлэн болон цахимаар оролцож байна. Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний мотобуудлагын 500 орчим ахлагч цахимаар оролцлоо.

Харин Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ "Монгол Улсын зэвсэгт хүчний гол цөмийг үеийн үед бүрдүүлж, өнөөгийн нийт бие бүрэлдэхүүний 72 хувийг эзэлдэг ахлагч нарын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх чиглэлд төр засгийн зүгээс онцгой анхаарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон, энэ өдрүүдэд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтыг бүсчлэн зохион байгуулж байна.
Аливаа болзошгүй аюул занал, гэнэтийн эрсдэл, гамшиг осол, улс орон, ард иргэдэд тулгарсан бэрхшээл, хүндрэлийн өөдөөс сөрөн зогсож, байнгын бэлэн байдалд байдаг ахлагч нарыг мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагаа тогтмол ахиулан алба гүйцэтгэх бүхий л таатай боломжоор бүрэн хангах нь төрийн үүрэг юм.
Ахлагч бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шат дараатайгаар шийдэх зорилтын хүрээнд цалин, хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож, цалингийн шатлалыг хоёр зэрэглэлээр нэмэгдүүллээ" хэмээн онцоллоо.
Төлөөлөгчид чуулга уулзалт угтаж хийсэн ажил, арга хэмжээний дүн, “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын хөгжил ба манлайлал” сэдэвт илтгэл сонсож, хэлэлцсэн юм.
Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2023 оныг “Залуу офицеруудын манлайллын жил”, 2024 оныг “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын жил” болгон зарласан. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил өмнөх жилүүдээс хоёр дахин өссөн байна.
Өнгөрсөн гурван жилд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрх зүйн орчин, алба хаагчдын нийгмийн баталгаа нэмгэдсэн байна.
2024/09/06
Шинэ мэдээХятадын Люлан усан сангийн далан 7-р сарын 6-нд "Майсак" хар салхинаас үүдэлтэй хүчтэй аадар борооны дараа хэсэгчлэн нурж, үерийн ус доод урсгалын суурин газрууд руу оржээ.
2024/09/06
Онцгой байдлын цаг“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГ №221
2024/09/06
Шинэ мэдээОн гарсаар эхний хагас жилийн байдлаар орон нутагт 2373, нийслэлд 3552 буюу нийт 5925 иргэн, хуулийн этгээдэд галын аюулгүй байдлын дүгнэлт олгохын зэрэгцээ нийслэлийн хэмжээнд Зөвшөөрлийн цахим системээр ирүүлсэн 1057 хүсэлтийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.