"Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч" уралдаанд оролцсон бүтээлүүдтэй танилцлаа

A- A A+

"Ахлагчийн жил"-ийн хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд "Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч" уралдааныг зохион байгуулж, чуулга уулзалтын үеэр олон нийтэд танилцууллаа.

Уралдаанд нийт 30 орчим алба хаагчийн бүтээл дэлгэгдсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагаас нийт 8 бүтээл оролцлоо. Албаны онцлог, ажил, мэргэжлийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, цаг хугацааг хэмнэх, гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэх нөхцлийг нэмэгдүүлэх хүрээнд алба хаагчид шинийг санаачлан, бүтээлээ хийсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан нар  чуулганы арга хэмжээнд оролцох үеэрээ алба хаагчдын бүтээлүүдтэй танилцлаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо