Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал, Ерөнхий зарчим, салбар дундын нийтлэг шаардлага MNS 6948:2021” стандартын төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ОБЕГ болон нийслэл, дүүргийн нийт 20 алба хаагч оролцсон юм.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан “Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал, Ерөнхий зарчим, салбар дундын нийтлэг шаардлага MNS 6948:2021” стандартыг шинэчлэн батлуулах ажлыг зохион байгуулна.

Мөн ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг, зөвлөх С.Энхтуяа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир, Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга У.Долгормаа нар цаашид хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

2024/09/05
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/09/05
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо