Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан “Шинийг санаачлагч-Бүтээлч ахлагч” уралдаанд ахлагч алба хаагчдын зохион бүтээсэн 30 гаруй бүтээл оролцлоо.
Тус уралдаанд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8 бүтээлээр оролцсноос НОБГ-ын Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Г.Өсөхбаяр ахлагчтай баг хамт олны бүтээсэн “Зам гарц чөлөөлөх автомашин зөөвөрлөн холдуулагч” бүтээл дэд байрт шалгарлаа.
Мөн шагналт V байрт Дархан-Уул аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Дөлгөөний “Хийгээр хоолой шалгах төхөөрөмж”, VI байрт мөн газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Рысбекийн “Автомашины гал түймрийг унтраах зориулалттай Below-R хошуу”, VII байрт Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн гал унтраах жолооч, дэд ахлагч Ц.Батхишигийн “Хорио цээрийн үед автомашин ариутгах зөөврийн хошуу” бүтээл тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.
2024/09/05
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/09/05
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо