Олон Улсын иргэний хамгаалалтын байгууллагын гишүүн орнуудын аврагч, шумбагчдын олон улсын сургалт, семинарт Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-усчин, ахлах ахлагч Л.Мөнх-Эрдэнэ хамрагдлаа.

Киргиз улсын Бишкек хотноо зохион байгуулагдсан тус сургалтад Орос, Казахстан, Малайз, Монгол, Йордан, Египет, Саудын Араб зэрэг улсын аврагчид хамрагдсан байна.

Сургалтыг Киргиз улсын Онцгой байдлын яамны аврах ажиллагааны зааварлагчид удирдан зохион байгуулсан бөгөөд аврагчид өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах, уулын ослын үед шуурхай ажиллах бэлэн байдлаа хангах дадлага, сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа.

2024/09/05
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/09/05
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо