Нийт нутгийн 70 гаруй хувьд зуншлагын байдал сайн байна

A- A A+

   Зуншлагын байдал наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд буюу Архангай, Төв, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Дархан-Уул, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хэнтийн зарим нутгаар сайн. Ховд, Говь-Алтай, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт буюу 20 гаруй хувьд дунд байна.

   Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-10.5 градусаар дулаан. Хур тунадас нийт нутгийн 40 гаруй хувьд дунджаас ахиу, 60 орчим хувьд дунджийн орчим ба түүнээс бага орсон. Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-26 м/с буюу аюултай, Өвөрхангайн Сантад 32 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо