Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Иймд:
-Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, сэрэмжлэх
-Хол, ойрын замд гарахдаа бэлтгэл бэлэн байдал, аюулгүй байдлаа хангах,
-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, анхааруулсан газарт хоноглож, отоглохгүй байх,
-Баталгаат зам гарцаар зорчиж, эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаа болзошгүй эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
2024/08/27
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/08/27
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо