Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2017 оноос эхлэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Швейцарын Холбооны Улсын шинжээч энэ сарын 19-23-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа.
Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрайтай уулзаж, төслийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм.

“Хот дахь эрэн хайх аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл” нь Монгол Улс олон улсад үүрэг гүйцэтгэх, олон улсын эрэн хайх аврах дунд шатны ангиллын багтай болоход томоохон үндэс суурь болох юм.

2024/08/26
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/08/26
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо