Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтыг ирэх сард зохион байгуулна.
Чуулга уулзалтыг угтаж төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шилдэг ахлагч нарын тойрон аяллыг Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойтой давхцуулан зохион байгуулж байна.
Тус уулзалтад ОБЕГ-ын нярав, ахлагч Г. Сувд гэр бүлийн хамтаар оролцож байгаа бөгөөд түүний хань ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарт аврагчаар үүрэг гүйцэтгэдэг юм.

Алба хаагчид энэ сарын 23-ны өдрөөс 30-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг, Халх гол сумын чиглэлд аялна.
Энэ хүрээнд Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээнд оролцож, Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн анги, салбаруудын үйл ажиллагаатай танилцахаас гадна түүхэн дурсгалт газруудаар аялж, танин мэдэхүйн мэдлэгээ бататгах юм.

2024/08/23
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/08/23
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо