Үерийн усанд автсан 387 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1018 иргэний аюулгүй байдлыг хангалаа

A- A A+

Он гарсаар /2024.08.22/  нийслэлийн 9 дүүрэг, 14 аймгийн 21 суманд голын халианы усанд автсан, аадар борооны улмаас үерийн усанд автсан, гүний болон хөрсний шар усанд автсан нийт 387 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1018 амь насыг аварч, үерийн усанд автсан  аж ахуй нэгж, байгууллага, иргэний 177 барилга байшин, 311  гэр, 168 хашаа саравч, 35 автомашин, 25 автозамын байгууламжийг эрсдэлээс хамгааллаа.

Мөн 40 орчим  нийтийн эзэмшлийн талбай, төмөр зам, цэвэр ус, цахилгааны эрчим хүчний байгууламж,  эрчим хүчний тулгуур багана болон 55 орон сууцны зоорийн давхар усанд автсаныг аюулгүй болголоо.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.