Уулзалтаар хамтран хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцлоо

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “Монгол Улсад гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Төслийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд гамшгийн аюулаас эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн тогтолцоо бүрдэж, гамшгаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн болон Онцгой байдлын байгууллагын радио холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдал дээшилнэ.

Мөн  гамшгийн улмаас үүсэх эрсдэл буурах, иргэд, аж ахуйн нэгжид учирч болзошгүй хохирол багасах, гамшиг, аюулт үзэгдэл, ослыг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдэх юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо