Даатгалтай 22.034 малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоор болсон байна

A- A A+

Монголын Үндэсний Давхар Даатгал ХК-аас  10 жилийн ойгоо угтан зохион байгуулсан “Эрсдэлд тэсвэртэй Монгол”  чуулга, уулзалтад ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн оролцлоо.

Малын индексжүүлсэн даатгалаар энэ оны 10 сар гэхэд өнгөрсөн жил зудад нэрвэгдсэн 218 сумын 22.034 малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоор болсон байна. Энэ нь тус даатгалаар олгосон түүхэн дэх хамгийн өндөр нөхөн төлбөр юм. 

Улсын хэмжээнд нийт малчдын ердөө 18 хувь нь Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байдаг байна. Цаашид орон нутгийн удирдлага, малчдын дэмжлэгтэйгээр даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатайг энэ үеэр онцоллоо. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо