“Азийн бүс нутгийн хүрээлэн орчны гамшгийн эрсдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд 80 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна

A- A A+

ШУА- ийн Одон Орон, Геофизикийн хүрээлэн, Биркбек Лондонгийн их сургуулиас санаачлан МУИС, Кембрижийн их сургууль, Оксфордын их сургууль, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Азийн бүс нутгийн хүрээлэн орчны гамшгийн эрсдэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Турк улсад тохиолдсон газар хөдлөлийн хор уршгийг арилгах ажиллагаанд Монгол Улсын Эрэн хайх багийн ажилласан туршлага” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Тус хуралд 20 гаруй орны нийт 80 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, Азийн бус нутагт тохиолддог хүрээлэн орчны гамшигт үзэгдэл, түүний учир шалтгаан, үзүүлэх хор хохирол, нөлөөлөл, учрах эрсдэлийг бууруулах арга замын талаар мэдээлэл, туршлага солилцож байна.

Маргааш буюу 14-нд ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа “Монгол Улсын хот суурин газрын хүн амын газар хөдлөлтийн бэлэн байдалд хийсэн судалгаа” сэдвээр илтгэл танилцуулна.

Олон улсын хурлын ивээн тэтгэгчээр Азийн Шинжлэх Ухааны Академиудын Холбоо, “Рио Тинто Монгол” компани, “Оюу толгой” , ШУТИС, Mount Paektu Research Centre, Биркбек Лондонгийн их сургууль, “The Centre for Observation and Modelling of Earthquakes, Volcanoes and Tectonics” (COMET), Их Британийн Улсын Элчин Сайдын Яам, Монголын Геологичдын Холбоо, Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо нар оролцож байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.