Зуншлагын байдал нийт нутгийн 70 орчим хувьд сайн байна

A- A A+

 Зуншлагын байдал наймдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд буюу Архангай, Орхон, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Сүхбаатарын нийт, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Хэнтийн зарим нутгаар сайн. Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт буюу 30 орчим хувьд дунд  байна.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-4.7 градусаар дулаан. Хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджаас ахиу, баруун аймгуудын цөөн сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс бага орсон. Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-26 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо