Өнгөрсөн долоо хоногт 118 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ

A- A A+

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.08.05-11/  нийслэлийн 6 дүүрэг, 13 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 118 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Үүнээс  Өмнөговь аймагт наймдугаар сарын 09-нд үер буусны улмаас тус аймгийн Онцгой байдлын газарт нийт 69 дуудлага ирсэн байна. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалсан.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 72  нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 31 нь  гал түймэр, 13 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.