2024 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 08 цагийн байдлаар Онон гол Дадал сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 60 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 195 см даван хүчтэй үерлэж байна.
Түүнчлэн Балж, Хурх, Барх гол үерийн аюул түвшингээс 45-65 см даван үерлэсэн хэвээр байна. Онон голоор өнгөрч буй энэхүү үер ойрын жилүүдэд тохиогоогүй томоохон хэмжээний үерт тооцогдох хэмжээнд байна.
Ус судлалын Онон-Биндэр харуулын олон жилийн түүвэр мэдээнээс харахад 1973,1985,1990,1991,1993,1998,2009, 2012,2013 онд томоохон хэмжээний үер ажиглагдаж байжээ.

Эх сурвалж: Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
2024/08/07
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/08/07
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо