Туул, Орхон, Хурх, Балж, Онон голууд үерийн аюултай түвшинг 10-100см даван үерлэж байна

A- A A+

8 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд болон Хангай нурууны араас усжих Хануй, өврийн Завхан, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул /Алтанбулаг- Лүн /, зүүн хажуугийн Балж, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан / зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

Хараа /Дархан/, Ерөө, Туул / Босгийн гүүр- Алтанбулаг /, Эг, Улз, Хэрлэн /Хонгон-Чойбалсан/, Хануй, Орхон, Онги, Хөгшин Орхон зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул /Улаанбаатар-Лүн/, Орхон /Орхонтуул/, Хурх, Барх, Балж, Онон, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан/ , Улз /Дашбалбар/ , Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 10-100 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа, Намир гол үерийн түвшинг 5-10 см давсан байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 6-нд Сэлэнгэ мөрөн Хялгант баг Сүхбаатар хот орчимд усны түвшин 10-15 см, Орхон голын дунд хэсгээр 30 см, Хэрлэн гол Багануур дүүрэг Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 10-15 см  тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: Ус цаг уур орчны судалгааны хүрээлэн 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

Онцгой байдлын байгууллагын туслах албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “Аврах, гал унтраах автомашины жолооч”-ийн албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулна. Иймд дараах шаардлагыг хангасан иргэдийг Онцгой байдлын ерөнхий газарт 2024 оны 08 дугаар сарын 14-29-ний өдрүүдэд  бүртгэнэ.

Грекд 41 удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 25.000 гаруй акр талбай шатсан байна

Ой, хээрийн түймрийн улмаас тус улсын Аттика мужид 10.409.7 га буюу 25.000 гаруй акр талбай шатсан гэж Европын холбооны Коперникийн Онцгой байдлын албаныхан тооцоолсон байна. Гал түймрийн аюул Төв Македон, Зүүн Македон, Хойд Эгийн бүс нутгийн зарим хэсэгт "маш өндөр эрсдэлтэй" байгаа учраас тандалтын эргүүлийн багийг ажиллуулж байгаа аж.

Үндэсний аврах бригадад бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгууллаа

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Үндэсний аврах бригадад бэлэн байдлын үзлэг, шалгалтыг өнөөдөр зохион байгууллаа.