Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүнийг Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаа дуусч, нутаг буцахтай холбогдуулан хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэн хоёр орны Онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд, дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахал, олон улсад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалсан тооцоологдоогүй эрсдэлүүд үүссэн амаргүй цаг үед Элчин сайд Себастиен Сүрүний идэвх зүтгэл, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо үүрэг чухал байсныг онцлон тэмдэглэлээ.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн II шатыг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд Себастиен Сүрүн өнгөрсөн гурван жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын хамт олон, бие бүрэлдэхүүнтэй хамтран ажилласанд талархал илэрхийлж, хамтран хэрэгжүүлж буй төсөл үр өгөөжтэй амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
“Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд 4 нисдэг тэрэг худалдан авч, нисдэг тэрэгний дэд бүтэц байгуулсан бөгөөд нисгэгч, инженер, техникийн ажилтнуудыг сурган бэлтгэж байна.
2024/07/31Шинэ мэдээ
ҮБХИС-ийн 95, ДХИС-ийн 91 дэх удаагийн төгсөлтийн ажиллагаа өнөөдөр /2025.06.21/ Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо.
2024/07/31Шинэ мэдээ
Цаашлаад цаг уурын гурван сарын урьдчилсан таамаг ч түгшүүр төрүүлж байгаа ба энэ зун нийтдээ дундажаас өндөр температуртай байх өндөр магадлалтай гэнэ.
2024/07/31Шинэ мэдээ
Мексик улсад хар салхины улирал энэ жил зургаадугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд “Эрик” нь Мексикийг дайрах эхний хар салхи болж байна.