Аянга буусны улмаас 61 мал хорогдов

A- A A+

Өнгөрсөн хоногт Онцгой байдлын байгууллагад Увс, Ховд, Завхан аймагт аянга буусан нийт 5 тохиолдол бүртгэгдэв.

Тодруулбал Увс аймагт айлын гэр дээр аянга бууж нэг иргэн нас барсан байна. Дээрх таван тохиолдлын улмаас нийт 31 бод мал, 30 бог мал, нийт гурван малчин өрхийн 61 мал хорогджээ.

Ойрын өдрүүдэд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орохыг Цаг уурын байгууллагаас анхааруулж буй.

Иймд малчид, ард иргэд мөндөр, аянга цахилгаан, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо