“Гамшгийн орон зайн мэдээллийн системийн зохион байгуулалт, ашиглалт” сэдвээр сургалт зохион байгууллаа

A- A A+

Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын Мэдээллийн технологийн хэлтсээс “Гамшгийн орон зайн мэдээллийн системийн зохион байгуулалт, ашиглалт” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн алба хаагчид хамрагдсан юм. Сургалтаар гамшгийн орон зайн системийн хэрэглээний талаар онол, дадлага хосолсон хэлбэрээр алба хаагчдад мэдлэг мэдээлэл олголоо. 

Энэхүү сургалт нь гамшгийн орон зайн мэдээллийн системд гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээллийг бүртгэж мэдээллийн сан бүрдүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зураглах, удирдлага зохион байгуулалтаар хангахад дэмжлэг үзүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой юм. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо