7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон Зүүнбүрэн сум Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрөөс 20-65 нэмэгдэж үерийн түвшинг 25 см давсан байна.
Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Босгын гүүр/, Тэрэлж зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж Улз, Хэрлэн /Хонгон-Мөнгөнморьт / зэрэг голуудын усны түвшин 10-75 см нэмэгдэж, Туул / нийт уртын дагуудаа/, Хэрлэн / адаг хэсгээрээ/, Эг, Онон, Балж, Улз, Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 10-50 см даван үерлэсэн хэвээр байна.
Хурх, Улз, Хэрлэн/Багануур / голууд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 7 дугаар сарын 27-нд Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум, Сүхбаатар хот орчимд усны түвшин 10-45 см, Туул гол Улаанбаатар хот, Алтанбулаг сум орчимд 10-20 см нэмэгдэх хандлагатай байна.
Ойрын өдрүүдэд Хэнтий, Дорнодын нутгаар их бороо орох төлөвтэй байгаа тул гол ус цатгалан, хальсан, үертэй буй энэ нөхцөл дээр дахин хур бороо орсноор нөхцөл байдал улам хүндрэх магадлал өндөр байна. Иймд ард иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудыг Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлэгийг байнга, онцгой анхаарч байхыг сануулж байна.
Эх сурвалж: Ус Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн
Гадаргын Усны Судалгааны Хэлтэс
2024/07/26
Шинэ мэдээЦэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.
2024/07/26
Шинэ мэдээТерроризмтой тэмцэх зөвлөлөөс энэ удаагийн дадлага сургуулийг олон улсын байгууллагуудтай хамтран анх удаа зохион байгуулсан бөгөөд дадлага сургуульд оролцогч байгууллагуудын идэвх, оролцоо жил бүр нэмэгдэж байна.
2024/07/26
Шинэ мэдээЭрэмгий бөхчүүд нь бяртай, эрмэг хүлгүүд нь шандастай, эрхий мэргэд нь цэцтэй байх болтугай.