7 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн түймэртэй байна. Түймрийг унтраахаар дээрх аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид мэргэжлийн анги, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймэрт урьдчилан байдлаар 2га талбай өртөн шатжээ.
Иймд, иргэд, аялагчид та бүхэн аялалаар ой, хээрт явахдаа ил задгай гал түлсэн тохиолдолд галыг бүрэн унтраах, гал унтраах багаж хэрэгсэл тогтмол авч явах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж байгаль, эх дэлхийгээ хамгаалахыг онцгойлон анхааруулж байна.
https://belenbai.mn/
2024/07/19
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/07/19
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо