Баяр наадмын өдрүүдэд жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байна

A- A A+

Онцгой байдлын байгууллагад 2024 он гарсаар нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд нийт 79 усны ослын дуудлага мэдээлэл бүртгэгдснээс 65 иргэн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Усны ослоос нийт 11 хүний амь насыг авран хамгаалжээ.

Баяр наадмын өдрүүд буюу 07 дугаар сарын 10-15-ны хооронд нийслэлийн 2 дүүрэг, 7 аймгийн 10 суманд усны ослын 19 тохиолдол бүртгэгдэж нийт 24 хүн /том хүн 22, хүүхэд 2/ нас барж, хоёр хүнийг авран хамгаалав.

Өнөөдөр буюу 07.15-ны өдрийн байдлаар усны осолд өртсөн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Сүүлийн 5 жилийн хугацаанд наадмын баяр амралтын өдрүүдэд усны ослоор жилд дунджаар 17 хүн амь насаа алдсан байна.

Усны осолд өртөж амь насаа алдсан тохиолдлын шалтгаан нөхцөлийг судлахад усанд сэлэх гэж орох, тээврийн хэрэгсэл болон ердийн хөсөг морьтой гол гатлах, хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орсноос живж амь насаа эрсдүүлсэн байна. Иймд Онцгой байдлын байгууллагаас дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

- Өөрийн сайн мэдэхгүй гол, нуур, усанд орохгүй, сэлэхгүй байх;

- Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг хүлээн авч аялах, амрах зугаалахдаа ашиглах;

- Тээврийн хэрэгсэл болон ердийн хөсгөөр баталгаагүй гүүр, гарц гарамгүй газраар ус гатлахгүй байх;

- Хүүхдийг гол усны эрэг дагуу тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, стандартын бус хийлдэг завь, гудас, тоглоом зэргийг ашиглахгүй байх;

- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх;

- Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг хүлээн авч дагах, шаардлагыг биелүүлэх;

- Малчид, ард иргэд голын эрэг хөвөө дагуу бууж, суурьшихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Баяр наадмын өдрүүдэд жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байна

Өнөөдөр буюу 07.15-ны өдрийн байдлаар усны осолд өртсөн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Баяр наадмын өдрүүдэд 5620 алба хаагч үүрэг гүйцэтгэв

Түүнчлэн алба хаагчид гол, нуур, цөөрмийн дагуу амарч буй 63,159 иргэнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны материал, брошур тарааж, зөвлөмж, мэдээ мэдээллээр ханган ажиллав.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Мэдээллийн дагуу малчин Б-ынд 18:34 цагт очиж, тухайн хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.