Онцгой байдлын байгууллагаас гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг ард иргэдэд хүртээмжтэй, цогц байдлаар хүргэх зорилгоор https://belenbai.mn/ сайтыг өнгөрсөн 2023 оноос эхлэн ажиллуулж байна.
Тус сайтад зочлон, ой, хээрийн болон объектын түймэр, үер, усны осол, газар хөдлөлт зэрэг гамшиг, аюулт үзэгдлийн зөвлөмж мэдээлэлтэй танилцаж, аюулгүй байдлаа хангаарай.
Мөн гамшиг, ослын үед өөрийгөө болоод бусдыг хамгаалах хүн нэг бүрийн үүргэвчинд байвал зохих зүйлс, яаралтай үед дуудлага, мэдээлэл өгөх утасны дугаар зэргийг нэг дороос хүлээн авч, бусдад түгээх боломжтой. Бэлтгэл, бэлэн байдал таныг гэнэтийн аюулаас хамгаална.
2024/07/14
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/07/14
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо