Үндэсний их баярын наадмын босгон дээр “Мөрөөдлийн” байшин сүндэрлэж, гэнэтийн бэлэг барилаа

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагч 2024 оныг төрийн цэргийн байгууллагын хэмжээнд “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Архангай аймгийн Онцгой байдлын газар, Ахлагчийн зөвлөлөөс санаачлан TV9 телевиз, Араг продакшнтай хамтран "Мөрөөдөл биелдэг" төслийг хэрэгжүүллээ. 

Төслийн  хүрээнд 0.07 м2 газар болон хашаа, 8х10 хэмжээтэй байшинг тус тус барьж, сүндэрлүүлэн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах  салбарын аврагч-химичин, ахлах ахлагч Ш.Булгантогтоход түлхүүрийг гардуулан өгч, Үндэсний их баяр наадмын босгон дээр гэнэтийн бэлэг барьсан юм. 

Мөрөөдлийн байшинг мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид нь сэтгэл зүрхээ шингээн барьж, хамтран зүтгэж байгаа алба хаагчаа ийнхүү байшинтай болголоо.

Ахлах ахлагч Ш. Буянтогтох нь Онцгой байдлын байгууллагад 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо