Алба хаагчдад төрийн дээд одон медаль гардуулж, байгууллагын шагналаар шагналаа

A- A A+

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим алба хаагч, ахмад ажилтнуудад төрийн дээд одон медаль хүртээлээ.

 

Мөн Олон улсын иргэний хамгаалалтын “Офицер одон”-оор Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржин,   "Баатар одон"-оор ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын  Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Д.Батзориг,  мөн тус одонгоор нийслэлийн аврах ангийн аврагч-холбоочин, ахлах ахлагч А.Энхмэнд нар шагнагдлаа. 

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим алба хаагчдыг  Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны  "Тэргүүний ажилтан", "Онц гал сөнөөгч" тэмдгээр шагнасан бол ОБЕГ-ын даргын тушаалаар зарим алба хаагчдад цол олгож, “Онцгой байдлын байгууллагын 1,2,3 дугаар зэргийн тэмдэг” “Жуух бичиг”-ээр шагналаа.

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд албаа төлөөлөн оролцсон нийт алба хаагчдад Онцгой байдлын байгууллагын мэргэшлийн зэрэг олгож, цалингийн хувиар шагнаж урамшуулсан юм. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо