Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +15...+20 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +18...+23 градус, говийн бүс нутаг болон Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр +31...+36 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна.
Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 11-нд нутгийн баруун хойд хэсгээр, 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Гал түймэр:
Дорнод аймаг, Хэрлэн сум 4 дүгээр баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 14:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 3х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 17:59 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 23:59 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Завхан аймаг, Ургамал сум Нуур зөөхий багийн “Гүн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 307 км-т, сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ гэр бүлийн 5 хүн "Гүн" нуурын эрэгт амарч байснаас хүүхэд нь хийлдэг гудастай нуурын усанд хөвж байгаад живсэн тухай дуудлагыг 07.06-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Сонгино сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг Х/16 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 07.09-ний өдрийн 06:00 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 11:15 цагт нуурын 3 метр /эргээс 200 метрт/-ийн гүнээс цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо тогтоол усанд бага насны хүүхэд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 12:08 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход А/17 настай, эрэгтэй/-ын цогцос тогтоол усанд хөвж байсныг аврах завь ашиглан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/07/10Шинэ мэдээ
ҮБХИС-ийн 95, ДХИС-ийн 91 дэх удаагийн төгсөлтийн ажиллагаа өнөөдөр /2025.06.21/ Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо.
2024/07/10Шинэ мэдээ
Цаашлаад цаг уурын гурван сарын урьдчилсан таамаг ч түгшүүр төрүүлж байгаа ба энэ зун нийтдээ дундажаас өндөр температуртай байх өндөр магадлалтай гэнэ.
2024/07/10Шинэ мэдээ
Мексик улсад хар салхины улирал энэ жил зургаадугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд “Эрик” нь Мексикийг дайрах эхний хар салхи болж байна.