Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал өнөөдөр “Сүхбаатарын талбай”-д боллоо.

Хүндэтгэлийн ёслолд Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын бусад гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл, Зэвсэгт хүчний төлөөлөл, ахмад дайчид, ард иргэд оролцсон юм.

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах 15 байгууллагын алба хаагчдын төлөөлөл 22 хайрцаг 1500 гаруй алба хаагч оролцлоо.

Морьт цэргүүд Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Монгол ардын журамт цэрэг, Бүгд найрамдах Монгол ард Улсын төрийн далбааг тухайн үеийн цэрэг, армийн хувцастайгаа залж, нийслэлийн иргэд, хуран чуулсан зочид гийчдэд сонирхуулсан юм.
2024/07/10
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/07/10
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо