Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Булган, Дундговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +15...+20 градус, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20...+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +31...+36 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +16...+18 градус, өдөртөө +28...+30 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 11-нд нутгийн баруун хэсгээр, 12,13-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Гал түймэр:

Сэлэнгэ аймаг, Мандал сум Баянсуудал 3 дугаар баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км, ангийн байрлалаас баруун зүгт 4 км/-д dайшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн  алба хаагчдыг очиход иргэн Г-ын 12х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр бүрэн шатаж, залгаа 6х5 метрийн хэмжээтэй гараашны дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.09-ний өдрийн 05:40 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр - Ойн түймэр

Сэлэнгэ аймаг, Түшиг сум Ар нуга багийн “Гурван хувил-Элстэй” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 199 км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/-т Ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 07.08-ны өдрийн 04:30 цагт цурамд оруулан 08:35 цагт бүрэн унтрааж, хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар гал түймэрт 15 га орчим талбай өртөж шатсан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хорооны Гачууртын эцэс “Туул” голын эрэг дээр гэр бүл, найз нөхдийн хамт амарч байсан 1 хүн голын ус руу сэлэхээр ороод живсэн гэсэн дуудлагыг 07.08-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж иргэн И /24 настай, эрэгтэй/-г г анх осолдсон газраас  км зайд голын салаанд нас барсан байдалтай бургасанд тээглэсэн байсныг олж, цогцсыг  уснаас гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Эргүүлийн цагдаад шилжүүлэн өгсөн. 

Увс аймаг, Тариалан сум Тарвагатай багийн “Увс” нуур /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-т Гэр бүлийн хамт амарч явсан бага насны хүүхэд “Увс” нууранд живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж Ш /7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, нуурын баруун урд эргээс 15 метр зайд, 3 метрийн гүнээс 16:45 цагт цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 2 дугаар баг, “Баруун-Урт” гол /аймгийн төвөөс баруун зүгт 2 км, сумын баруун зүгт 2 км/-д “Баруун-Урт” голын тогтоол усны эрэг дээр 3 хүүхэд тоглож байснаас 1 хүүхэд нь живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 14:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид очиж М /12 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:02 цагт цогцсыг уснаас гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 100 дуудлага бүртгэгдлээ

Нийт дуудлагын 53 нь гал түймэр, 35 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 11 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Бэлтгэл, бэлэн байдал таныг гэнэтийн аюулаас хамгаална

Онцгой байдлын байгууллагаас гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг ард иргэдэд хүртээмжтэй, цогц байдлаар хүргэх зорилгоор https://belenbai.mn/ сайтыг өнгөрсөн 2023 оноос эхлэн ажиллуулж байна.

Иргэн бүр хариуцлагатай байж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

Аялал, зугаалгын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд голын усанд осолдох иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.