Булган аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид багийн дүнгээр тэргүүллээ

A- A A+

Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах "Нада Буга-2024" тэмцээн Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулагдаж, аваргуудаа шалгарууллаа.

Довтолгооны шат төрөлд УБТЗ-ын тамирчин, спортын мастер Н.Пүрэвдаш 14.65 секундийн амжилтаар тэргүүлсэн бол Булган аймгийн ОБГ-ын тамирчин, спортын мастер Б.Мөнх-Эрдэнэ 14.68 секунд, Орхон аймгийн ОБГ-ын 1-р багийн тамирчин, ОУХМ Г.Энхтөр 15.23 секундийн амжилтаар удааллаа.

4x100 метрийн буухиа төрөлд УБТЗ-ын баг 1.01.42 секундийн амжилтаар тэргүүлж Увс аймгийн ОБГ-ын баг 1.03.37 секунд, нийслэлийн ОБГ-ын 3-р баг 1.03.47 секундийн амжилтаар удааллаа.

Саадтай 100 метрийн төрөлд Орхон аймгийн ОБГ-ын 1-р багийн тамирчин, ОУХМ Я.Энхбаяр 16.97 секундийн амжилтаар тэргүүлж, Дархан-Уул аймгийн ОБГ-ын 1-р багийн тамирчин, ОУХМ С.Төрбат 17.14 секунд, Булган аймгийн ОБГ-ын тамирчин, спортын мастер Б.Мөнх-Эрдэнэ 18.46 секундийн амжилтаар удааллаа.

Байлдааны тархалтын төрөлд Булган аймгийн ОБГ-ын баг 29.57 секундийн амжилтаар тэргүүлж, нийслэлийн ОБГ-ын Гандуулга 3-р баг 30.85 секунд, нийслэлийн ОБГ-ын Гандуулга 2-р баг 30.96 секундийн амжилтаар удааллаа.

Багийн нийлбэр дүнгээр Ш.Баасандорж даргатай Булган аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тэргүүлж, удаах байрт М.Адъяабаатар даргатай Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, А.Дашням даргатай нийслэлийн Онцгой байдлын газрын Гандуулга 3 баг тус тус шалгарч, цомын эзэд боллоо.

Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь БНХАУ-д зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээнд оролцох баг тамирчид сонгон шалгаруулах хүрээнд зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Баяр наадмын өдрүүдэд жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байна

Өнөөдөр буюу 07.15-ны өдрийн байдлаар усны осолд өртсөн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Баяр наадмын өдрүүдэд 5620 алба хаагч үүрэг гүйцэтгэв

Түүнчлэн алба хаагчид гол, нуур, цөөрмийн дагуу амарч буй 63,159 иргэнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны материал, брошур тарааж, зөвлөмж, мэдээ мэдээллээр ханган ажиллав.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Мэдээллийн дагуу малчин Б-ынд 18:34 цагт очиж, тухайн хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.