Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20...+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +31...+36 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно,  салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, Өдөртөө +28...+30 градус дулаан байна.

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20...+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +31...+36 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно,  салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, Өдөртөө +28...+30 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 10-нд нутгийн зарим газраар 11, 12-нд баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 41 дүгээр хороо орон сууцны байрны зоорийн давхарт эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 14:52 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын мужааны цехэд тоног төхөөрөмж, эд хогшил шатаж байсныг  ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 15 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 16:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.   

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.07-ны өдрийн 20:33 цагт хүлээн авсан.        Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн “Смарт” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.  

 Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Хэнтий аймаг, Жаргалтхаан сум Баян-Эрдэнэ багийн  “Илжигний-Уурхай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ Ачааны автомашинууд мөргөлдөж автомашины төмөр эд ангид 1 хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 18:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан суман дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын  “Супергрэт” загварын ачааны автомашины араас, Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн П-ийн  4“Бонго-3” бага оврын ачааны автомашин мөргөж иргэн П48 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж, Шүүхийн шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Ховд аймаг, Дуут сум Шивэр багийн "Хар сайр" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 55 км-т/ 07.06-ны өдрийн 17:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 00:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:45 цагт тус багийн "Хар сайр" гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 2 км/-аас цогцсыг олж Буянт сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.  

Өвөрхангай аймаг, Хужирт сум Дулаан багийн “Хар булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 98 км-т , сумын төвөөс зүүн урд зүгт  40 км-т/ Суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн  алба хаагчдыг очиход Баянхонгор аймгаас Хужирт сумын чиглэлд 11 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын  “Ланд крузер-78” загварын автомашин шаварт суусан байсныг  татан гаргасан.   

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 10 дугаар хорооны “Задгай” "Туул" голын аралд 1 хүн усанд боогдсон тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн  Г/41 настай, эрэгтэй/ нь  Туул голын аралд боогдсон байсныг завиар зөөвөрлөн эрэг дээр гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 100 дуудлага бүртгэгдлээ

Нийт дуудлагын 53 нь гал түймэр, 35 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 11 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Бэлтгэл, бэлэн байдал таныг гэнэтийн аюулаас хамгаална

Онцгой байдлын байгууллагаас гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг ард иргэдэд хүртээмжтэй, цогц байдлаар хүргэх зорилгоор https://belenbai.mn/ сайтыг өнгөрсөн 2023 оноос эхлэн ажиллуулж байна.

Иргэн бүр хариуцлагатай байж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

Аялал, зугаалгын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд голын усанд осолдох иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.