Агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах хоёр дугаар шатны төслийн эхний уулзалтыг зохион байгуулав

A- A A+

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын Агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах төсөл”-ийн хоёрдугаар шат 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр болсон УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэж, нэмэлт сургалт явуулах төслийг хэрэгжүүлэхээр соёрхон баталсан.

Хоёрдугаар шатны чадавхжуулах төсөл нь агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нислэгт тэнцэх чадварын менежмент, ложистикийн үйл явцыг тасралтгүй явуулах чадамжтай болгох, бие даан нислэг үйлдэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, “Сабена Техникс Хэликоптерс” групптэй 2024 оны 3 сарын 11-ний өдөр гэрээ байгуулан хэрэгжүүлээд байна.

Тус төслийн гүйцэтгэгч тал болох Бүгд Найрамдах Франц Улсын “Сабена Техникс Хэликоптерс”группын төлөөлөгчид Онцгой байдлын ерөнхий газарт айлчилж төслийг хэрэгжүүлэх анхны уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй алба хаагчид, Францын талаас “Сабена техникс хеликоптерс” группын төслийн удирдагч Гиюүм Гаутие тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бол Парис хотоос тус группын ерөнхий захирал Жонатон Коссон цахимаар оролцсон юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.