Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

  Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Завхан, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон голын хөдийгөөр +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод:  Үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно, салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +25...+27 градус дулаан байна.
Төлөв байдал: 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 7-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Онон, Улз, Халх голын хөндийгөөр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 6 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 06:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчдын очиход Д-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.  
 

Дорнод аймаг, Баянтүмэн сум 1 дүгээр баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 12:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын  эзэмшлийн "Сай” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Орон сууцны байрны тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 16:38 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн байрны тагт дээр эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.  

 Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өмнөговь аймаг, Даланзадгад сум Цагаан булаг  багийн “Хөх толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 10 км-т/ Ачааны автомашин авто замын хажуугийн жалга руу унах гээд байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдын очиход Даланзадгад сумаас Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан иргэн У-ын  "Супергреат" загварын ачааны автомашин замаас гарч  жалга руу унах гэж байсныг татаж гаргасан.  
 

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Баянхонгор аймаг, Жаргалант сум Эмээл толгой багийн “Ханхарын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км, сумын төвөөс хойд зүгт 10 км-т/  07.04-ний өдрийн 14:30 цагаас 14:50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 1 айл өрхийн 2 гэр усанд автсан тухай дуудлагыг 14:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход  малчин Н-ын  5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр усанд автсан байсныг усыг шавхаж 2 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.  
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сэлэнгэ, Эг, Зэлтгэр голын усны түвшин өмнөх өдрөөс 60-90 см нэмэгджээ

Маргааш буюу 7 дугаар сарын 25-нд Сэлэнгэ мөрөн Хялгант баг Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 40-55 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Өнөөдөр Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн хойд, Хэнтий аймгийн нутгаар их хэмжээний бороо орно

Өнөөдөр буюу 7-р сарын 24-ний өдөр Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн хойд, Хэнтий аймгийн нутгаар их хэмжээний бороо орно.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Дундговь аймаг, Сайнцагаан сум.Боржигон, Нарлаг багт 07.23-ны өдрийн 20:20-21:00 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлагыг 20:32 цагт хүлээн авсан.