Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Орхон, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +15...+20 градус, Хөвсгөлийн уулархаг нутгаар +20...+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +31...+36 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, +29...+31 градус дулаан байна.

Гал түймэр: 

- Төв аймаг, Баян-Өнжүүл сум. Цээл багийн "Алтан хошуу" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 167 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т/  гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Гал түймэрт иргэн Э-ын 5 ханатай гэр, эд хогшил шатсан тухай мэдээлийг сумын Засаг даргын Тамгын газраас аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.  

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 14 дүгээр гудамжинд жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 2024.07.03-ны өдрийн 13:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 13:11 цагт очиход иргэн О-ийн 1х2 метрийн хэмжээтэй жорлон шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.           

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороонд амралтын газрын гал тогооны байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2024.07.03-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан  13:36 цагт очиход  амралтын газрын 14х32 хэмжээтэй гал тогооны байрны дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 27 дугаар хороо, 36 дугаар гудамжинд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 2024.07.03-ны өдрийн 14:23 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 14:34 цагт очиход иргэн Э-йн хашаанд хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2024.07.03-ны өдрийн 18:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 18:08 цагт очиход “ 10х28 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.      

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 35 дугаар хороо, Химт-Амны задгайд гэр шатаж байна дуудлагыг 2024.07.03-ны өдрийн 22:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 27 км замыг туулан 23:40 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.  

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 2 дугаар хороонд хашаа шатаж байна дуудлагыг 2024.07.04-ний өдрийн 02:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 02:40 цагт очиход иргэн М-ын 4 метрийн урттай хашаа, 1х1 метрийн хэмжээтэй жорлон шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.                

Ойн түймэр: 

- Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 265 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 160 км-т/ www.icc.mn сайтад 2024.07.03-ны өдрийн 14:32 цагт ойн түймрийн цэг илэрсэн. 07.03-ны өдрийн 15:30 цагаас 18:30 цагийн хооронд түймрийн голомтод усархаг бороо орсон. Мөн 07.04-ний өдөр дахин бороо орох төлөвтэй байна. Цаг агаарын байдлыг харгалзаж Улаан-Уул сумын Мэргэжлийн ангиас бүлэг гаргахаар шийдвэрлээд байна. 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Есөн аймгийн 72 сумын 2000 малчин эмэгтэйд хүмүүнлэгийн тусламжийг хүргэлээ

НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн дэмжлэгтэйгээр олгосон хүмүүнлэгийн тусламж өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотойгоор түр хойшилж, улмаар энэ сарын 01-07-ны өдрүүдэд ажлын хэсгүүд орон нутагт ажиллалаа.

“Шөнийн парад”-ын бэлтгэл амжилттай явагдлаа

Түүх сөхөх аваас, Цэргийн ёслолын жагсаал нь тухайн улс орны эрх чөлөө, тусгаар тогтнол, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэр төр, жавхаа хийморийн бэлгэдэл бөгөөд тэдгээр байгууллагуудын хамтын ажиллагааг илтгэн харуулдаг юм.

Уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинд хэрхэн нөлөөлж байна вэ?

Уур амьсгалын шударга ёсны төлөөх феминист үйл ажиллагааны "Үеийн тэгш эрхийн үйл ажиллагааны эвсэл"-ээс байгаль орчны санхүүжилтийн ердөө 3% нь охид, эмэгтэйчүүдийн байгаль орчны идэвхийг дэмждэг байна.