НҮБ-ын Хүн амын сангаас хүмүүнлэгийн тусламж шаардлагатай, онцгой байдлын үед охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, нэн хэрэгцээт хэрэгцээг хангахад тусалж, эрүүл ахуй-ариун цэврийн багцыг олгодог.

Энэ хүрээнд өвөлжилт, хаваржилтын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зудад өртсөн малчин эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх тус багцыг түгээх ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байгаа юм.

Сүхбаатар аймагт ажиллаж байгаа ажлын хэсэг тус аймгийн Баяндэлгэр, Онгон, Наран сумдын нийт 96 иргэнд хүмүүнлэгийн тусламжийг олгоод байна.

2024/07/04
Шинэ мэдээУлсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
2024/07/04
Шинэ мэдээ“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо