Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Булган, Завхан аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Тэрэлж голын хөндийгөөр +21...+26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи зүүн хойноос 5-10 м/с, +27...+29 градус дулаан байна.

Гал түймэр:

- Өмнөговь аймаг, Ханбогд сум. Хайрхан багийн “Цагаан хад гурвын пост” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 350 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 140 км-т/ 07.02-ны өдрийн 02:00 цагт ачааны автомашин шатсан тухай мэдээллийг хүлээн авсан ирүүлсэн.  “Норд бенз-XCMG XGA4250D3WC” загварын автомашин шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 8 дугаар хороо оёдлын үйлдвэрт эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 06:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  даавуу, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 14 дүгээр хорооны “Хандгайт”-ын 34 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 09:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид  очиход иргэн Б-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, тааз шатаж байсныг ажиллаж унтраасан.  

- Дундговь аймаг, Сайнцагаан сум. Боржигон багийн  24 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 10:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн  Б-ийн  “Фургон” загварын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

- Увс аймаг, Улаангом сум. 3 дугаар баг хог шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах,аврах  41 дүгээр ангийн алба хаагчид очиж, ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 4 дүгээр хороо гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 13:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар, 3 метр хашаа тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 12 дугаар хороо гудамжинд сендвичин барилга шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ны өдрийн 17:43 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 11х12 метрийн хэмжээтэй тавилгын үйлдвэрийн 2х3 метрийн хэмжээтэй өрөөнд хана, тааз шатаж байсныг ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 30 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өприйн 19:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.           

- Баянхонгор аймаг, Баянхонгор сум. Рашаант баг суудлын автомашин “Түйн” голын бетон гүүрний төмөр хаалт мөргөсний улмаас шатаж байна гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 05:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн “Вангуард” загварын автомашины хөпөлгүүр шатаж  байсныг ажиллаж унтраасан. Автомашин төмөр хаалт мөргөсний улмаас иргэн У /20 настай, эрэгтэй/-ын толгой гэмтсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. 

Ойн түймэр:

- Завхан аймаг, Баянтэс сум. Зайгал багийн “Үнэгтийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 400 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км, Тэс сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км/-т ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Гал  түймрийн голомтыг тойруулан 150 метрт зогоон татсан. 07.01-ний өдөр  Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд,орон нутгийн иргэдтэй хамтран 600 метрийн урттай, 1 метрийн өргөн зогоон татаж 19:23 цагт унтрааж Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэж өгсөн.  Урьдчилсан байдлаар түймэрт 4 га талбай өртсөн.

Хүний үйл ажиллагаатай холбоостой осол. Усны осол:

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 9 дүгээр хорооны “Хадан хясаа” гэдэг газарт "Туул" голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 15:27 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход  иргэн Г/35 настай, эрэгтэй/-ын цогцсыг  уснаас гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Цэргийн гавьяаны одон"-оор шагналаа

Онцгой байдлын газрын алба хаагчид сүүлийн 20 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын нийт 698 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гамшгийн аюулаас 518 хүний эрдэнэт хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 10.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Ёслолын жагсаалд үе, үеийн ажилтан, алба хаагчид оролцлоо

Анх 1934 оны наймдугаар сарын 22-ны Ерөнхий сайдын 17 дугаар тушаалд зааснаар БНМАУ-ын Дотоодыг хамгаалах газраас гаргасан 633 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгийн “Дотоодыг хамгаалах газар”-ын дэргэд “Галын аюулаас хамгаалах” таван гишүүнтэй комиссыг байгуулснаар суурь нь тавигдаж, өдгөө 90 жилийн ойтойгоо золгож байна.

Анги, салбаруудын үйл ажиллагаатай танилцлаа

Энэ үеэр ангийн болоод цэгийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, албаны хэмжээнд нэвтрүүлсэн шинэ техникийн талаар танилцуулж, санал сэтгэгдлээ хуваалцсан юм.