Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.24-30/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 93 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 44 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна.
Нийт дуудлагын 46 нь гал түймэр, 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 19 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 3 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

2024/07/01
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр тогтмол ажиллуулж байна.
2024/07/01
Шинэ мэдээОнцгой байдлын байгууллагын хэмжээнд 7 дугаар сарын 10-ны өдрөөс 19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.
2024/07/01
Шинэ мэдээЦэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 8500 гаруй алба хаагч, 90 гаруй нэгж зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.