“Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдал” сэдвээр докторын зэрэг хамгааллаа

A- A A+

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн "Нөөц судлал" -ын төвийн дарга, дэд хурандаа, С.Байгалмаагийн  “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдал” сэдвээр гамшиг судлалын чиглэлээр докторын зэрэг хамгааллаа.

 Энэхүү судалгааны ажил нь газрын тосны бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлын мөн чанар, онол, олон улсын туршлагад тулгуурлан газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн аюулгүй байдлыг хангах, стратегийн нөөц бүрдүүлэх тухай ойлголтыг онолын түвшинд тодорхойлж, хангамжийн аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл, тэдгээрийн сөрөг нөлөөллийг бууруулах, эерэг нөлөөллийг улам сайжруулах, газрын тосны хангамжийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр цогцоор нь судалснаараа онолын ач холбогдолтой. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, газрын тосны хангамжийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг тодорхойлж, цаашид сайжруулахаар санал дэвшүүлсэн зэргээрээ практик ач холбогдолтой юм.

Энэхүү судалгааны ажлын зөвлөх, удирдагч багшаар Доктор (Ph.D), П.Баттогтох, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор М.Оюунтөгс нар ажилласан байна. 

Эх сурвалж: Дотоод хэргийн их сургууль 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг 91.3 хувийн саналаар дэмжлээ

Улсын нөөцийн удирдлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах зорилгоор тус хуулийн төслийг боловсруулж, 2026 оны аравдугаар сарын 23-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

“Эрэн хайх, аврах ажлын онол, арга зүй, туршлага, сургамж” эрдэм шинжилгээний бага хурал боллоо