Цахим хурлаар холбогдох үүрэг, чиглэлийг өглөө

A- A A+

 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан  төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга,  орлогч, төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнүүдтэй цахим хурал хийлээ.

Хурлаар цаг агаарын урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндэслэн болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, ард иргэдэд мэдээ, мэдээллийг тухай бүрт хүргэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн аймгийн Онцгой комисс, Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр хангаж, байгууллага хоорондын уялдаа, холбоог сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллах шаардлагатайг онцолсон юм.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хасагт эрс сэрүүсэж, Хэнтийн уулсаараа нойтон цас орох нөхцөл бүрдэж байгааг анхаарууллаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.