Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цагагаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Даргангын тал нутгаар +30...+35 градус, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай, аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна.
Төлөв байдал: 19-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зарим газраар, 22-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна. 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 13:33 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын хашаанд 8 метр хашаа, эзэмшигч нь тодорхойгүй “Toyota BB” загварын суудлын автомашины баруун талын хормой, цонх, дугуй тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 15:28 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын “Toyota Prius-20” загварын суудлын автомашин бүрэн, иргэн М-ийн “Toyota Prius-40” загварын суудлын автомашины баруун урд талын хормой, их гэрэл, толь хайрагдаж шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймаг, Мандал сум байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 16:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 5х4 метрийн хэмжээтэй 3 ширхэг залгаа амбаарын зүүн талын амбаарын арын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Ойн түймэр:
Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Баянцагаан багийн “Цагаан сүрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс урд зүгт 40 км/-т ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан мөн өдрийн 14:04 цагт цурамд оруулан 06.17-ны өдрийн 09:03 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 5 га орчим талбай өртөж шатсан.
Хэнтий аймаг, Баян-Адарга сум Адарга багийн “Зүүний-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/-т Аянга бууж ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид мөн өдрийн 19:10 цагт цурамд оруулан 20:30 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргын орлогчид хүлээлгэж өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 1 га орчим талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Баянцагаан багийн “Шандын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс урд зүгт 30 км/-т ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.17-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 06.18-ны өдрийн 00:50 цагт цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 4 га орчим талбай өртөж шатсан.
хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Сэлэнгэ аймаг, Шаамар сум Дулаанхаан багийн “Битүүгийн тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км/-т “Ерөө” голын усанд бага насны 2 хүүхэд живж байхад нь аварсан иргэн Б өөрөө осолдсон тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 11:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Б /19 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 06.17-ны өдрийн 05:30 цагаас эхлэн анх осолдсон газраас зүүн хойд зүгт 14 км-т “Хуучин модон гүүр” гэдэг газар хүртэл 4 удаа, нийт 56 км завьтай урсаж, голын булан тохой, бут бургас, хаялга зэргээр самналт хийж, анх осолдсон газраас болон эргээсээ 3.5 метр зайд, 3 метрийн гүнд шумбалт хийж цогцсыг 15:10 цагт олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Өвөрхангай аймаг, Хархорин сум Эрдэнэтолгой 3 дугаар баг “Орхон” голд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн “Toyota Sienta” загварын 2 зорчигчтой суудлын автомашин “Орхон” голын усанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Завхан аймаг, Улиастай сум Жинст, Жаргалант, Чигэстэй баг06.17-ны өдрийн 17:30-18:30 цагийн хооронд түр зуурын бороо орсны улмаас олон тооны айл өрхүүд үерийн усанд автсан тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 17:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой комисс, сумын Мэргэжлийн ангийнхан, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн газрын нийт 150 алба хаагч, 27 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар Жинст багийн 15 айлыг өндөрлөг газар буюу Цагаан хаалганы бетонон хашаанд нүүлгэн шилжүүлсэн. Нийт 25 хүний амь насыг авран хамгаалсан. Сэтэрсэн замыг засварлах, ус зайлуулах байгууламжийн хог, лаг шаврыг цэвэрлэж тунасан усыг зайлуулах, шороон далан босгох зэрэг арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлсэн. Урьдчилсан байдлаар Жинст багт 51 өрх, 203 хүн, Жаргалант багт 12 өрхийн 41 хүн, Өлзийт багт 53 өрхийн 109 хүн, нийт 136 өрхийн 416 хүн өртсөн. Жаргалант баг 0,04км2, Жинст баг 0,15 км2, Өлзийт баг 0,21км2, нийт 0,4км2 буюу 40 га талбай үерт өртсөн байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/06/18Шинэ мэдээ
ҮБХИС-ийн 95, ДХИС-ийн 91 дэх удаагийн төгсөлтийн ажиллагаа өнөөдөр /2025.06.21/ Их жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо.
2024/06/18Шинэ мэдээ
Цаашлаад цаг уурын гурван сарын урьдчилсан таамаг ч түгшүүр төрүүлж байгаа ба энэ зун нийтдээ дундажаас өндөр температуртай байх өндөр магадлалтай гэнэ.
2024/06/18Шинэ мэдээ
Мексик улсад хар салхины улирал энэ жил зургаадугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд “Эрик” нь Мексикийг дайрах эхний хар салхи болж байна.