Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +16...+21 градус, Алтайн өвөр говиор +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, +19...+21 градус дулаан байна.
Төлөв байдал: 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 16, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 09:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5х2 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Багахангай дүүрэг 1 дүгээр хороо суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн "Приус-20" загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 00:09 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л 2х2 метрийн хэмжээтэй амбаар, хураалгаатай 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/06/14
Шинэ мэдээАлба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, 14:22 цагт бүрэн унтраалаа.
2024/06/14
Шинэ мэдээГамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан “Их жанжин Д.Сүхбаатарын танхим”-д эхэллээ.
2024/06/14
Шинэ мэдээТус үзлэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдснаас хойш хийж байгаа анхных бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох зорилготой юм.